Өндөр хүчдэлийн шон дээр авирсан согтуу иргэнийг АВАРЧЭЭ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхан багийн дөрөвдүгээр гудамж цахилгааны тулгуур багана дээр нэг хүн согтуугаар гарсан, унаж болзошгүй байна гэсэн дуудлагыг 06.22-ны өдрийн 21:40 цагт хүлээн авсан.

Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 1 км замыг туулан очиход иргэн О /47 настай, эрэгтэй/ согтуугаар Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын 35 кв-ын 25 метрийн өндөртэй тулгуур багана дээр гарсан /амиа хорлож болзошгүй/ байсан тул Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн хүчдэлийг 22:10 цагаас 00:30 цаг хүртэл тэжээлээс нь салгуулж, нийт 3 цаг ярилцлага хийн тухайн иргэнийг эсэн мэнд буулгаж, аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн.

Б.БАЯРТ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *