Татварын 27 сая төгрөгийг “Бэлтэс Мөрөн”-гийн хохирогчдод ЗАРЦУУЛНА
“Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний мөнгийг авч, сарын дараа хүү тооцон их хэмжээгээр нэмэгдүүлэн буцааж өгнө” гэх утгатай үйл ажиллагаа явуулдаг байсан “Бэлтэс мөрөн” ХХК-ийн хууль үйл ажиллагааг зогсоосон. Улмаар гэмт хэрэгт оролцсон таван хүнийг яллагдагчаар татан, хөрөнгийг нь битүүмжлээд буй. Цагдаагийн байгууллагаас тухайн компанийг залилангийн гэмт хэрэгт тооцож, хэрэг үүсгэсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар тус компани иргэдэд 200-300 тэрбумын хохирол учруулаад байгаа, 3000 гаруй хохирогчтой томоохон хэмжээний залилан хэмээж байна. Уг асуудлаар Хөвсгөл аймгийн ИТХ-ын хуралдаан өчигдөр /2022.06.23/ болжээ. Улмаар тодотгол хэлцэгдэж татварын мөнгөнөөс 27 сая төгрөгийг Бэлтэс мөрөнд мөнгөө хийгээд алдсан хохирогчдын үйл ажиллагаанд зарцуулах шийдвэрыг гаргасан тухай эх сурвалжууд мэдээлж байна.
Б.БАЯРТ