Финланд: ОХУ дайрвал байлдахад бэлэн
Финландын зэвсэгт хүчний генерал Тимо Кивинен тус улс ОХУ-ын дайралтын эсрэг олон арван жилийн турш бэлдэж ирсэн, тулалдахад бэлэн хэмээжээ. Кивинен дан ганц зэр зэвсгээс гадна Финландчууд тулалдахад сэтгэл зүйн хувьд бэлэн, зоригтой байгаа гэсэн юм.
Тус улс 1940 оноос хойш Финланд ОХУ-ын эсрэг хоёр удаа дайтаж байсан. Финланд ОХУ-ын шахалт дор НАТО-д элсэхээс зайлсхийж ирсэн ч өнгөрсөн хоёрдугаар сард эхэлсэн Украины дайн үүнийг өөрчилсөн юм. Швед болон Финланд Украины дайны улмаас НАТО-д эслэх хүсэлтээ албан ёсоор хүргүүлсэн билээ. Финландын Батлан хамгаалах яамнаас явуулсан судалгаанд Финладчуудын 82 хувь нь улсаа хамгаална гэж хариулсан байна. Тус улс 280 мянга гаруй идэвхтэй цэрэг, 870 мянга нөөц цэрэгтэй юм.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ