Амьд явах ба “АМЬД ЯВАХ ЭРХ”
Сүүлийн үед хүний алтан амь эрстсэн олон кэйсүүд гарч, сэтгэл эмзэглүүлсээр байна. Хугацаат цэргийн алба хашиж байсан 18 настай хүү тангараг өргөснийхөө маргааш ходоод задарсан гэх шалтгаанаар амь эрстээд удаагүй байхад, баригдаж байсан барилгын кран унаж, цэл залуу хоёр залуу хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Хамгийн харамсалтай нь амиа алдсан 18 настай хүү сургуулиа дөнгөж төгсөөд ажилласан анхны газартаа ийнхүү амиа өргөв. Амины үнэтэй барилга, цэргийн алба гэж байхгүй. Байх ч ёсгүй. Бид та бүхэндээ нийтлэлч Б.Цэнддоогийн Амьд явах ба “Амьд явах эрх” нийтлэл дээрх онцлол ишлэлүүдийг хүргэе.
Хамгийн чухал, үндсэн эрх бол амьд явах эрх. Амьд явах эрхийг бид олон янзаар төсөөлдөг. Юуны амьд явахад хэрэгтэй наад захын зүйлсээр хангах явдал мөн гэж харах нь байна.
Гэхдээ хууль цаазад нь тодорхой тохиолдолд хүний амьдрах процессыг төрийн шийдвэрээр тасалдуулах тухай заалт бол хэвээрээ байгаа. Дараа дараагийн хэн нэгэн төрийн тэргүүн “Давай, толгойг нь авчгаая” гэхэд цаазын ял эргэн хэрэгжих боломжтой гэсэн үг.
Хүн бүрийг ханиад хүргэхгүй байх үүргийг засаг хүлээхгүй боловч, ханиалгадаа уух эмийн хангамжтай, үзүүлж эмчлүүлэх эрүүлийг хамгаалах тогтоцтой байлгах үүрэгтэй.
Эцсийн дүндээ чамаас үл хамаарах шалтгаанаар чамайг үхүүлчихгүй байх тал дээр төрийн хүлээсэн үүргийг л “Хүний амьд явах эрхийг хангах” гээд байгаа юм.