СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн ослын улмаас хоёр хүүхэд амь эрсджээ
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд энэ долоо хоногт зам тээврийн ослын шинжтэй 918 дуудлага бүртгэгдсэн байна. Энэ 7 хоногт нийслэлд 1 хүүхэд амь хохирч, орон нутагт 6 хүний амь хохирсноос 2 хүүхдийн амь хохирчээ.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
- Явган холбогдсон осол 10 бүртгэгдэж 1 хүн амь хохирсон
- Мотоциклтой осол 3 бүртгэгдэж
- Мөргөлдсөн осол 2 бүртгэгдсэн. 1 хүний амь хохирсон
- Унадаг дугуйтай 1 осол бүртгэгдсэн
Орон нутагт:
- Онхолдох хэлбэрээр 4 осол бүртгэгдсэн, ослын улмаас 4 хүний амь хохирсноос 1 нь хүүхэд
- Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдсэн, ослын улмаас 1 хүний амь хохирсон
- Явган зорчигч мөргөсөн 1 бүртгэгдсэн , ослын улмаас 1 хүүхдийн амь хохирсон
Нийслэлийн хэмжээнд Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 356 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллав.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд холбогдсон тохиолдол 8 бүртгэгдсэнээс жолооч-7, явган-1 бүртгэгдсэн байна.
Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой байж өөрсдийн болон бусдын эрүүл мэнд, амь насанд хохирол учруулахгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж: ТЦА |