ОУХМ Л.Энхрийлэн алтан медалийн төлөө үлдлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо анх удаа Парис-2024 зуны олимпийн наадмын албан ёсны оноог олгож эхлэх “Улаанбаатар их дуулга-2022” өндөр зэрэглэлийн тэмцээн эхэллээ.
-57 кг-ын жинд ОУХМ Лхагватогоогийн Энхрийлэн аваргын алтан медалийн төлөө шалгаран үлдлээ.
Тэрбээр В хэсгийг тэргүүлэн барилдаж, эхний тойрогтоо Их Британы Леле Найрнег, хэсгийн аваргын төлөө Чехийн Земановаг ялсан бол дөнгөж сая хагас шигшээд Израйлын Тимна Нельсон Левайг торгуулиар ялж аваргын төлөө хүч үзэх эрхтэй болсон. Мөн энэ жинд хүч үзсэн ОУХМ Мөнхцэдэвийн Ичинхорлоо Германы Паулин Старкетэй хүрэл медалийн төлдөө хүч үзнэ. Харин энэ жингийн гол фаворит Япоын Цүкаса Ёшида ОХУ-ын Курбонмамадовад, торгуулийн тойрогт Тайваний Лин Чен-Линд ялагдснаар үзэгчийн суудалд шилжлээ.
Мөн япончуудаас -52 кг-д дэлхийн хошой аварга Ай Шишимэ БНСУ-ын Жун Еэ-Ринд эхний тойрогт ялагдснаар Ц.Ёшидагийн хамт медальгүй үлдсэн байна.