Үндсэн хуулийн Цэц иргэний эрхийг хамгаална
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг амин чухал өөрчлөлт нь хүний эрхийг хангах, хамгаалах явдал.
Хуулийн төсөлд энэ тухай хүний эрхэм чанар халдашгүй байх тухай болон амьд явах эрхийн баталгааг хангах, иргэний эвлэлдэн нэгдэх эрхийн хязгаарлалтыг арилгах, иргэд үндсэн эрхээ хамгаалуулахын тулд хуульд заасан хязгаарын хүрээнд Үндсэн хуулийн Цэцэд хандах, Үндсэн хуулийн Цэцийг Үндсэн хуулийн шүүхийн хувиар ажиллах зарчмыг тодорхойлох зэрэг өөрчлөлт тусгасан.
Эдгээр өөрчлөлтийг дэмжиж улс төрийн 24 нам зургаадугаар сарын 9-нд гарын үсэг зурсан байна.