|

ЯПОН: Амагасаки хотын бүх оршин суугчийн мэдээллийг хадгалсан USB диск гээгджээ

Өнгөрсөн Мягмар гарагт Японы Осака хотоос баруун хойд зүгт оршдог Амагасаки хотын хагас сая орчим оршин суугчийн хувийн мэдээллийг хадгалсан USB диск гээгджээ.

Дискийг тус хотын нийгмийн халамж үйлчилгээг хариуцдаг нэг компанийн 40 гаруй настай ажилтан эрэгтэй гадуур наргиж явахдаа гээсэн юм байна. Тэрбээр Мягмар гарагийн орой ажлаа тараад хамт ажиллагсадтайгаа шөнө дунд хүртэл ууж наргисан гэнэ. Ингэж явахдаа тэр нэлээд согтож, цүнхээ гээсэн байна. Цүнхэнд нь бүхэл бүтэн хотын иргэдийн дэлгэрэнгүй мэдээлэл бүхий USB диск байжээ.

Дискэнд хотын бүх оршин суугчийн нэр, төрсөн өдөр, хаяг, татвар төлөлт, банкны данс зэрэг нууц мэдээлэл байсан гэнэ.

Азаар уг мэдээллийг нууц үгээр хамгаалсан байжээ.Одоогоор хэн нэгэн мэдээлэлд нэвтэрсэн гэх шинж тэмдэг илрээгүй байгааг хотын захиргаа мэдээлжээ.

Амагасаки хотын захирагч болон бусад удирдлагууд хэвлэлийн хурлын үеэр оршин суугчдаасаа уучлал гуйж, дахин ийм алдаа гаргахгүйгээ амласан байна.

Эх сурвалж: BBC

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *