АНУ тэргүүтэй улсууд ОХУ-ын алтны экспортод хориг тавих боллоо

АНУ, Их Британи, Канад болон Япон улс ОХУ-ын алтны экспортод хориг тавих шийдвэр гаргасан байна. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон тус хориг “Путины дайны машины зүрхэнд дүрэх хутга байх болно” хэмээжээ. Тус улсууд энэхүү хоригийг тавьж буйгаа Их Долоон орны уулзалтын үеэр мэдэгдсэн байна.

2021 онд ОХУ алтны импортоос 15.4 тэрбум ашиг олжээ.             АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хэлснээр Их Долоон орны бусад гишүүн улсууд буюу Герман, Франц, Итали тус хоригт нэгдэх аж. Тэрбээр “Их Долоон орон хамтдаа ОХУ-аас алт импортлохыг хориглож буйгаа зарлана. Алт нь ОХУ-д хэдэн арван тэрбум ам.доллар оруулж ирдэг томоохон экспорт юм” хэмээжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *