Мансуурахын тулд эмийн тун хэтрүүлэн хэрэглэсэн 17-30 насны таван хүн АМИА АЛДЖЭЭ
Он гарсаар эхний хагас жилийн байдлаар сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, мансуурах зорилгоор эмийн тунг хэтрүүлэн хэрэглэж, эмийн хордлогод орж таван хүн амиа алджээ.
Тодруулбал, амиа алдсан иргэд 17-30 настай байжээ. Тухайн иргэд жортой болон жоргүй олгогдох эмийг гар аргаар найруулан судсаар тарьснаас болж амь насаа алдсан аж. Түүнчлэн үе мөч, гар хуруугаа тайруулж хөдөлмөрийн чадвараа алдах тохиолдол нэмэгдэж байна. Иймд эцэг, эх асран хамгаалагч нарын зүгээс үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.
Эх сурвалж: ЦЕГ