Наадмын тасалбарыг цахимаар худалдаална

Ардын хувьсгалын 100, 101-н жилийн ой Үндэсний их баяр наадмын тасалбарыг 100 хувь цахимаар борлуулах аж. Тасалбар авах жуулчид дараах материалыг бүрдүүлэх аж.

  • Албан бичиг
  • Нислэгийн тийз захиалгын баталгаажуулалт /Хэзээ, ямар агаарын тээврийн компаниар ирэх/
  • Зочид буудлын захиалгын баталгаажуулалт /Ямар зочид буудалд байрлах /

Тасалбар захиалгын албан бичгийг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын бичиг хэрэг болон info@tourism.ub.gov.mn цахим хаягаар хүлээж авах юм байна. Мөн наадмын билетийг борлуулахдаа Цахим хөгжлийн яамны санал болгосон “enaadam.mn”  гэх хаягаар худалдаалахаар туршилтаа хийж эхэлснийг албаныхан мэдээллээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments