В.Путин дайн эхэлснээс хойш анхны удаагаа гаднын оронд айлчилна
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ долоо хоногт Тажикистан, Туркменистан улсуудад айлчлах болсон талаар Россия 1 телевиз мэдээлжээ. Энэхүү уулзалтууд нь дайн эхэлснээс хойш Путины гадны оронд хийсэн анхны айлчлал юм.
Россия 1 телевизийн Кремлийн сэтгүүлч Павел Зарубин хэлснээр Путин Тажикистан, Туркменистан улсуудад айлчилсны дараа Москва хотод Индонези улсын Ерөнхийлөгч Жоко Видодог хүлээн авч уулзах аж. Тэрбээр Душанбе хотод Тажикистаны Ерөнхийлөгч Имомали Рахмонтой уулзалт хийнэ. Харин Туркменистан улсын Ашгабат хотод Каспийн үндэстнүүд болох Азербайжан, Казакстан, Иран болон Туркменистан улсуудын удирдагчидтай уулзалт хийх аж.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ