Барилгын материалын суурийн блоконд хоёр залуу даруулж нас баржээ
Өчигдөр буюу зургаадугаар сарын 26-ны өдөр 18, 24 настай залуус барилгын материалд даруулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Нийслэлийн Баянгол дүүргийн … дүгээр хорооны “Хувьсгалчид”-ын … дугаар гудамжинд байшин барихаар суурийн нүх ухаж байсан 2 хүн барилгын материалд даруулж нас барсан тухай дуудлагыг өчигдөр өдрийн 12:04 цагт Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид хүлээн авчээ. Тус дуудлагын дагуу долоон алба хаагч, хоёр автомашинтай 12:05 цагт ангиас гарч 6 км зам туулан 12:12 цагт очиход иргэн Ө-ийн 2 давхар байшингийн суурийг цутгаж байсан Архангай аймгийн ….. сумын харьяат иргэн Д /24 настай, эрэгтэй/, Хөвсгөл аймгийн ….. сумын харьяат иргэн Э /18 настай, эрэгтэй/ нар барилгын суурийн нэг метрийн гүнтэй нүхний ирмэг дээрх суурийн блоконд даруулж нас барсан байжээ.