Төрийн албаны шалгалт аравдугаар сард эхэлнэ

Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэлийг 2022 оны 8 дугаар сарын 25-наас 9 дүгээр сарын 25-нд авна. Харин Төрийн албаны шалгалтыг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн зохион байгуулах Төрийн албаны зөвлөлийн тогтоол гарлаа.

Төрийн албаны ерөнхий шалгалтын сорилыг үндэсний цахим платформд байршуулж, e-TAZ аппликэйшн, олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан нийтэд хүргэх, төрийн албаны шалгалтад бэлтгэх, оролцох бүх талын боломжоор иргэдийг хангах, их, дээд сургууль шинээр төгсөгчид болон өндөр мэдлэг, боловсрол, ур чадвартай иргэдээр төрийн албаны нөөцийг баяжуулах чиглэлээр зохион байгуулах аж.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments