Есөн настай хүү тогтоол усанд живж, амиа алджээ

Өчигдөр буюу зургаадугаар сарын 26-ны өдөр есөн настай хүү тогтоол усанд живж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, Төв аймгийн Заамар сумын Тосон багийн Долоон булаг хэмээх газарт тогтоол усанд хүүхэд живсэн тухай дуудлагыг өчигдөр өдрийн 16:10 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, тус сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид есөн настай, эрэгтэй хүүхдийн цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *