Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн Загастайн давааны 67 км автозамыг ашиглалтад орууллаа

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд өнөөдөр Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн Загастайн давааны 67 километр хатуу хучилттай автозамыг бүрэн ашиглалтад орууллаа. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ оролцов.

Энэхүү зам ашиглалтад орсноор Монгол Улс 21 аймгаа нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар бүрэн холбож дуусч байна. Мөн 7,000 гаруй километр үргэлжилсэн “Мянганы зам” төслийн их бүтээн байгуулалт 21 жилийн дараа ийнхүү амжилттай хэрэгжиж дууслаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *