|

Их Долоо БНХАУ-ын “Бүс ба Зам” бодлоготой өрсөлдөхийн тулд 600 тэрбум ам.доллар босгоно

ИХ Долоон орны удирдагч нар Герман улсын өмнөд хэсэгт орших Шлосс Элмау нэртэй цайзад ээлжит уулзалтаа хийж байна. Тэд ням гарагт (2022.06.26) БНХАУ-ын “Бүс ба Зам” бодлоготой тэнцэхийн тулд 600 тэрбум ам.долларын санхүүжилт босгохоор болжээ. Тэрхүү төслийг “Partnership for Global Infrastructure and Invesment” буюу “Дэлхийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын түншлэл” гэж нэрлэсэн байна.

Тус 600 тэрбум ам.долларыг таван жилийн турш хөгжиж буй орнуудын дэд бүтцийн хөгжилд санхүүжилт олгох байдлаар олгох аж. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хэлэхдээ тус улс 200 тэрбум ам.долларыг дунд болон бага орлоготой орнуудад цаг уурын өөрчлөлттэй тэмцэх, эрүүл мэнд, цахим дэд бүтцийг дэмжих болон жендерийн тэгш үр дүнд хүргэх бодлогыг дэмжихэд ашиглана хэмээжээ.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *