УИХ-ын гишүүн Н.Ганибалын сууж явсан автомашин осол гаргаж, нэг хүн хүнд гэмтжээ
Энэ сарын 24-ний өдрийн орон нутгийн замд осол бүртгэгджээ. Тодруулбал, Баруун-Урт сумаас Улаанбаатар чиглэлд буюу аймгийн төвөөс 90 км-н зайд зорчиж явсан “Nissan patrol y62” маркийн автомашин “Toyota hilux” маркийн автомашинтай мөргөлдсөн байна. Осолдсон тээврийн хэрэгслийн нэгд УИХ-ын гишүүн Н.Ганибал байсан гэх бөгөөд тэрбээр Сүхбаатар аймгийн иргэдтэй уулзахаар явж байх замдаа өртсөн аж.
Осолд өртсөн автомашинд зорчиж явсан нэг иргэний биеийн байдал хүнд байгаа гэх мэдээлэл байна. Ослын шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Б.БАЯРТ