АТҮТ: Жуулчин тээврийн жолооч нарт зориулсан сертификат олгох сургалт зохион байгуулна

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь “Цаглашгүй мэдлэг” ТББ-тай хамтран жуулчин тээврийн жолооч нарт зориулан өртөөчилсөн хэлбэрээр сертификат олгох сургалтыг 2022 оны 07 дугаар сарын 01-нээс 07 дугаар сарын 03-ны өдрүүдэд тус тус зохион байгуулах гэж байна.
Сургалтад хамрагдах жуулчин тээврийн жолооч нарт дараах боломж олгож байна. Үүнд:
• Мэргэшсэн жолоочийн В, Д ангилал болон жуулчин тээврийн мэргэшүүлэх ангиллуудын хугацаа дууссан болон шалгалт өгөх эрх үүссэн жолооч нарт шалгалтад хамрагдах боломжийг олгож байна
• Жуулчин тээврийн жолооч болон тээврийн хэрэгсэлд Автотээврийн хяналтын улсын байцаагчийн шалгах хуудсын дагуу шалгах тул урьдчилан албан бичгээр хандана уу!
/Машин болон жолооч бэлэн байх, шаардлагатай материалын хамт/
Жич: Жолооч нь заавал аялал жуулчлалын компаний харьяалалтай байх ба мэргэшсэн үнэмлэхтэй байна. Сургалтын танхим 200 хүний багтаамжтай бөгөөд гуравхан өдөр зохион байгуулагдана.
Нэг суралцагчийн төлбөр: 40,000 төгрөг
Төлбөр төлөх данс: 2205180367 Голомт банк, Цаглашгүй мэдлэг ТББ /Гүйлгээний утга дээр Овог нэр бичих/

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments