ЗУРХАЙ: Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

БИЛГИЙН ТООЛЛЫН 4
2021.03.17 / ЛХАГВА ГАРАГ
ХАВРЫН ДУНД ЦАГААГЧИН ТУУЛАЙ САРЫН ДӨРВӨН НОГООН ХӨХ ХУЛГАНА ӨДӨР\

Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна.
Наран ургах, шингэх: 07.01-19.00
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Суудал: Ус

Аргын тооллын 3 сарын 17, Буд гараг. Билгийн тооллын 4, Гоё хүүхэн одтой, хөх хулгана өдөр. Өдрийн наран 7 цаг 01 минутад мандан, 19 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар зүүн зүгт одогсод мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *