Цэцэрлэг суманд бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлын ойрын хавьтал зургаан хүний хариу ЭЕРЭГ гарчээ
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд бүртгэгдсэн COVID-19-ийн сэжигтэй нэг тохиолдлын ойрын хавьтал зургаан хүний PCR шинжилгээний хариу эерэг гарчээ.
Уг шинжилгээ Хөвсгөл аймагт анх удаа хийж буй тул хариуг баталгаажуулахаар Орхон аймгийн Бүсийн оношилгооны төвд өчигдөр хүргүүлжээ. Эцсийн хариу нь өнөөдөр гарна хэмээн Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.