Баян-Өлгий аймгийн 450 хүүхэд монгол хэл, бичгийн босго оноог давж чадаагүй байна

“Элсэлтийн ерөнхий шалгалт 2022”-ын дүн оноог эхний байдлаар нэгтгэж, өмнөх онуудын үр дүнтэй харьцуулсан талаар БҮТ-ийн дарга Л.Ганбат, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир нар танилцуулж, мэдээлэл хийж байна.

Тухайн мэдээллээр Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир:

“Баян-Өлгий аймгийн 450 хүүхэд монгол хэл, бичгийн босго оноог даваагүй боловч, бусад шалгалт дээрээ 410-480-аас дээш оноо авсан. Бусад шалгалтын оноо сайн ч монгол хэл, бичгийн оноогоор их, дээд сургуульд элсэх боломжтой болно. Тиймээс ирэх наймдугаар сард монгол хэл, бичгийн шалгалтыг  дахин зохион байгуулах гэж байна” гэв.

Б.БАЯРТ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *