Жонни Депп Карибын тэнгисийн дээрэмчид кинонд эргэн ирж магадгүй
“Disney” компани Жонни Деппийг Карибын тэнгисийн дээрэмчид кинонд эргэн тоглуулахын тулд 300 сая ам.доллар төлөх болсон талаар тус компанийн нэгэн дотоод эх сурвалж “Poptopic” агентлагт хэлсэн байна. Амбер Хердийн 2018 онд “The Washington Post”-д бичсэн нийтлэлийн дараа “Disney” Деппийг тус киноноос хассан билээ.
Тус эх сурвалж “Жонни Деппийг эргэн тоглуулахаар хэлэлцэж байгаа. “Disney” түүнтэй харилцаагаа нөхөн сэргээх сонирхолтой. Шүүх хурал болохын өмнө “Disney” Депптэй холбогдон Карибын тэнгисийн дээрэмчид, бас өөр кинонд тоглох хүсэлтэй байгаа эсэхийг нь асуусан” гэж хэлсэн байна. Харин “NBC” агентлаг Деппийн ойрын эх сурвалж энэхүү цуурхлыг худлаа хэмээсэн гэж мэдээлжээ. Одоогийн байдлаар “Disney” болон Деппийн хэвлэлийн төлөөлөгч нар уг цуурхал дээр мэдэгдэл хийгээгүй байгаа юм.
Эх сурвалж: NBC
Б.БУЯНДОРЖ