Автозамын ослын улмаас 15 настай охин нас баржээ
Өчигдөр буюу зургаадугаар сарын 27-ны өдөр автозамын осол гарч 15 настай охин газар дээрээ амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа.
Тодруулбал, Сэлэнгэ аймаг Шаамар сум III багийн нутагт өчигдөр өдрийн 18:00 цагт иргэн А /20 настай, эрэгтэй/ нь Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад онхолдож зорчиж явсан зорчигч /15 настай, эмэгтэй/ нас барж, зорчиж явсан хоёр иргэний биед гэмтэл учирлаа.
Тухайн зам тээврийн осол гарахад жолооч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, зам орчны нөхцөл байдалд тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж яваагүйн улмаас гарсан байж болзошгүй үндэслэлээр шалгалтын ажиллагааг цагдаагийн байгууллагаас явуулж байгаа аж.