|

Улстөрийн намуудын төлөөлөл үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тунхаг бичигт гарын үсэг зурав

2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Монгол улсын түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал тохиож, Монголын улс төрийн 24 нам нэгэн үзэл санааны доор нэгдэж хамтарсан тунхаг бичиг гаргалаа. Энэ бол дээрх намууд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжиж, түүний Монгол улсын улс төр, нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрсөн явдал юм. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийн үр дүнд өмнөх он жилүүдийн алдаа засагдаж, ололтууд бэхэжнэ. Монгол улсын тусгаар тогтнол, эв нэгдэл, аюулгүй байдал улам бүр баталгаажиж, ардчилсан төрийн дархлаа сайжирч, хүний эрх хамгаалагдана. Мөн ард түмний засаглалд суурилсан буюу сонгодог парламентын тогтолцоотой улс болох зорилтыг тавьсан.

Энэ зорилтын хүрээнд намууд өнгөрсөн хугацаанд найман удаагийн уулзалт, хэлэлцүүлэг хийж, нэмэлт саналуудыг бичгээр ирүүлснийг тусгасан агуулга нь Тунхаг бичиг болон биежжээ. Монгол Улсын Үндсэн хууль нь өөрөө зөвшилцлийн баримт бичиг болохынхоо хувьд нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэрэгжүүлэх эхний даваагаа ийнхүү давжээ. Дараагийн даваа нийт ард түмний хэлэлцүүлэг буюу Ард нийтийн санал асуулга хийгдэх ёстой. Ард нийтийн санал асуулгаар дэмжигдвэл Улсын Их Хурлын чуулганд хэлэлцэгдэж нийт гишүүдийн “дөрөвний гурав” гэсэн босгыг даван дэмжигдвэл сая Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх эрх зүйн үндэслэл биелэх юм

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *