Дуучин Baljka-гийн “Obsession” дууны клипэнд Японы алдарт модель тогложээ

Артист, дуучин /хөгжимчин/ Baljka-гийн гуравдах уран бүтээл “Obsession” клипэнд Японы алдартай модель, жүжигчин Junya Abe тогложээ.

Түүний хувьд өдгөө 26 настай бөгөөд Японы тв шоу, дэлгэцийн уран сайхны киногоороо Японд төдийгүй Азид алдартай болж буй загвар өмсөгч, жүжигчин юм. Тэрбээр өнөөдөр Монголд ирж байгаа аж. Дуучин Baljka-гийн хувьд чанартай, далайцтай уран бүтээл туурвидаг гэдгээрээ олны магтаалыг сонсдог. Энэ удаа тэрбээр “Naura Ginza” brand-тэй хамтран гуравдах клипээ өөрөө найруулж зураг авалтаа Японы нийслэл Токио хотод хийсэн байна.

Тус уран бүтээлийн хөгжмийг олон улсад монголын нэрийг тамгалж яваа “The Hu” хамтлагийн хөгжмийн найруулагч, товшуур хөгжимчин Н.Тэмүүлэн, онцгой уран бүтээлээрээ залуусыг байлдан дагуулдаг “The Lemons” хамтлагийн бөмбөрчин М.Өнөрбаяр буюу Өөжгий нар хамтран хийсэн гэдгээрээ онцлогтой.

Хамгийн сонирхолтой нь “Obsession” дууны клипэнд МУСГЗ Г.Ундармаа, жүжигчин дуучин Б.Идэрмаа нар Японы алдарт модель Junya Abe-тай хамтран тогложээ. Сонирхуулахад, дууны микс мастерыг Солонгос студио (Gv studio), клипний зураг авалтыг edit & color) Японы мэргэжлийн видео студид ажилладаг Г.Ананд япон зураглаачдын хамт хийж бүтээжээ.

 

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments