The Guardian: Их Долоогийн уулзалтын гол сэдэв Украины дайн байв
Герман улсад болсон Их Долоон орны уулзалт ОХУ-ын эсрэг авч буй эдийн засаг, улс төрийн хоригуудыг нэмэгдүүлж, чангатгахыг амлан өндөрлөжээ. Германы канцлер, Их Долоогийн удирдагч Олаф Шольц уулзалтын төгсгөлд тус холбооны нэгдмэл байдал бутаршгүй хэмээсэн байна. Тэдэнтэй Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський цахимаар холбогдон ирэх өвөл гэхэд дайныг дуусгахад туслахыг хүссэн аж.
Германд уулзалт явагдаж байх хооронд ОХУ-ын арми Киев хотод байрладаг хүүхдийн цэцэрлэг болон Кременчук дэх худалдааны төвд агаарын цохилт өгсөн. Тус худалдааны төвд өгсөн агаарын цохилтын улмаас 18 хүн нас баржээ. Одоогийн байдлаар Их Долоон орон Украинд 29.5 тэрбум ам.долларын тусламж өгөхөө амласан байгаа.
Эх сурвалж: The Guardian
Б.БУЯНДОРЖ