ЗГ: Дарханы замын бүтээн байгуулалтын явцын талаар хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан эхэлжээ.

Өнөөдрийн хуралдаанаар Дарханы замын бүтээн байгуулалтын явцын талаар хэлэлцэх юм байна.

“Дарханы замын ажлын явц муугүй байна. Иргэд Улаанбаатараас гараад Баянчандмань сумын түр зам муу байна гэж байгаа. Улсын баярын өмнө Торлогтын даваагаар иргэдийг давуулахгүйгээр Баянчандманийн төвөөр явуулж, хучилт хийнэ.

Баруунхарааг тойрч байгаа түр зам төвөгтэй байна. Баруунхараагийн гүүрний наад талаас эхлээд сэтэрхий хөтлөөр даваад уруудах хүртэлх замыг наадмын өмнө хатуу хучилттай болгоно” хэмээн  Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдээлж байв. 

  • 2022-2023 онд биржээр төрийн мэдлийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай
  • Олон улсын нислэг болон Чингис хаан нисэх буудлын үйл ажиллагааны талаар
  • Газрын тос боловсруулах үйлдвэр болон Газрын тос дамжуулах хоолой төслүүд
  • Хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний дотоодын хангамжийг сайжруулах төслүүдийн талаар зэрэг 40 орчим асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.

Засгийн газраас гаргасан шийдвэрийг мэдээлэх болно.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *