|

ГХЯ: Жэжүд очсон 23 монгол иргэнийг визний зөрчилтэй гэж үзэхгүй

БНСУ-ын Жэжү аралд эрүүл мэндийн аяллаар явсан Монголын 23 иргэн аяллын хөтөлбөрөө дуусгасныхаа дараа холбоо тасарсан тухай Солонгосын хэвлэлд бичжээ.

Тодруулбал, Монголын 150 жуулчнаас 23 нь зургаадугаар сарын 22-нд сураггүй болсон бөгөөд тэд дөрвөн шөнө, таван өдрийн аялалд явж, 26-ны өдөр буцах ёстой байжээ.

Энэ талаар ГХЯ-наас хэвлэлд мэдээлэл хийв. Мэдээлэлд, “Солонгосын талаас дипломат шугамаар албан ёсоор манайд мэдэгдсэн зүйл байхгүй. Манай иргэд нэг сарын хугацаанд Жэжүд визгүй зорчих эрхтэй. Энэ хүмүүс зургаадугаар сарын 22-нд Жэжүд очсон. Зорчих хугацаа нь долоодугаар сарын 21-нд дуусна.  Тиймээс визний зөрчилтэй гэж үзэхэд арай эрт байна. Долоодугаар сарын 9, 14-нд Жэжүгээс наашаа нислэгтэй. Тиймээс тэр нислэгт амжаад  ирчих байх гэж найдаж байна” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *