Орон нутгийн замд ноцтой осол гарч гурван хүүхэд нас баржээ

Өчигдөр буюу зургаадугаар 28-ны шөнө 05 цаг 30 минутын орчимд Төв аймгийн Аргалант сумын нутаг Хөшөөт хоёрдугаар багийн нутагт зам тээврийн ноцтой осол гарчээ.

Тодруулбал, Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явсан Toyota Land 200 маркийн М жолоочтой автомашин Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн чиглэлд явсан А жолоочтой Toyota Prius маркийн автомашин мөргөлдаж, Toyota Prius маркийн автомашинд зорчиж явсан зорчигч 32 настай эмэгтэй Х, 3 настай эрэгтэй И нар нь ГССҮТ-д хүргэгдэх үед нас барж, 12 настай эрэгтэй, 20 настай эмэгтэй хоёр зорчигч гэмтсэн харамсалтай зам тээврийн осол бүртгэгдсэн байна. Шалгалтын ажиллагаа явагдаж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *