Архины үйлдвэрлэл, худалдааг цахим системээр хянана

Согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдааны эргэлтийг хянах зорилгоор Архидан согтууруулахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэж байна. Хууль батлагдвал манай улс анх удаа архи, согтууруулах ундааны түүхий эдээс эхлээд үйлдвэрлэх, хэрэглэгчийн гарт очих хүртэл хүнсний үйлдвэрлэл, худалдааны сүлжээний бүх үе шатын нэгтгэсэн хяналтын цахим системтэй болох юм. Ингэснээр иргэдийн гарт очиж буй бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хянахаас эхлээд олон ажлыг хийнэ гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар тодотгож байна.

 

 

Монгол Улс дахь архи, согтууруулах ундааны үйлдвэрлэлийн нийт биет хэмжээ 2020 оны байдлаар 120.5 сая литр байна. Мөн оны байдлаар манай улсын 21-ээс дээш насны нэг иргэнд жилд 54 литр архи, согтууруулах ундаа ногдож байгаагаас 12 литр нь хатуулаг өндөртэй архи, 42 литр нь шар айраг болон бусад согтууруулах ундаа байна. Энэ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас тогтоосон аюулгүй хэрэглээний хэм хэмжээнээс өндөр байгаа юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт архидалт, донтолт зэрэг нийгмийн сөрөг үзэгдлээс урьдчилан сэргийлэх, хатуу тэмцэх, архины хатуулгийг бууруулахыг шаардаж ажиллах тухай заалт тусгасан билээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *