“Бидний үзээгүй Улаанбаатар” гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ
Монголын Урлагийн Зөвлөл /МУЗ/-ийн “Соёл Урлагийн Залуу Манлайлагч 2021-2022” хөтөлбөрийн зургийн үзэсгэлэн 2022 оны зургаадугаар сарын 28-наас ирэх сарын 3-ны хооронд зохиогдоно.
Үзэсгэлэнд “New York Times” сонины сэтгүүлч, гэрэл зурагчин асан Харрисон Форманы 1964 онд БНМАУ-д ирэхдээ авсан гэрэл зургууд, “Сүлд проект ХХК-ын захирал, архитектор Г.Нямцогтын 1984-1988 онд дарсан Улаанбаатар хотын барилга байгууламжуудын гэрэл зургууд 2022 онд ямар дүр төрхтэй хадгалагдаж байгаа, хэрхэн өөрчлөгдсөн гэдгийг харьцуулан сонирхуулах юм.
Мөн Улаанбаатар хотын музейн судлаач Г.Очбаяр хот төлөвлөлт, орон зай, хотын түүхийн талаар сонирхолтой яриаг өнөөдөр 18:00 цагт хийнэ. Тус үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн зүүн урд байрлах “Ulaanbaatar Coffee Culture”-д болно.