Жо Байдены эхнэр, охиныг ОХУ-д орохыг хоригложээ
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены эхнэр, охиныг улсад нь нэвтрэхийг хориглож буйгаа ОХУ мягмар гарагт (2022.06.28) мэдэгджээ. ОХУ-ын Гадаад хэргийн яам Жилл болон Эшли Байден тэргүүтэй 25 хүнийг газар нутагт нь нэвтрэхийг хориглосон байна.
Тэдгээр хүмүүс дунд “Орос үндэстнийг үзэн ядах үзлийг үүсгэсэн АНУ-ын дөрвөн сенатор” болох Митч МакКоннелл, Сюзан Коллинз, Бен Сассе, Кирстин Гиллибард нарыг газар нутагт нь нэвтрэхийг ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдсэн аж. Өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ ОХУ-ын эсрэг шинэ хориг тавихдаа Владимир Путины хоёр охидыг үүндээ хамруулж байсан билээ. АНУ тэрхүү хоригтоо Путины охидоос гадна Сергей Лавровын эхнэр, охид, ОХУ-ын Ерөнхийлөгч асан Дмитрий Медведев, Ерөнхий сайд Михаил Мишустин нарыг оруулсан юм.
Эх сурвалж: AP
Б.БУЯНДОРЖ