Төрийн өмчит зарим компаниудыг татан буулгах эсэхийг VIII сард шийднэ

Өнөөдөр /2022.06.29/-ийн Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл танилцууллаа.

Тэрбээр, “Цагаан шонхор үндэсний үйлдвэрийн газар, Бөртэ үйлдвэрийн газар, Буянт-Ухаа цогцолбор зэрэг Төрийн өмчиткомпаниудыг харьяа байгууллуудад нь адил төстэй байдлаар нь нэгтгэх, мөн наймдугаар сард багтаан Эрчим хүчний хөгжлийн төв, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв, Эдийн засгийн хүрээлэн, Геологийн судалгааны төвийг Үндэсний геологийн албыг, түүнчлэн Радио, телевизийн үндэсний сүлжээ, Уур амьсгалын өөрчлөлт судалгааны төв, Аялал жуулчлалын үндэсний төв зэргийг нэгтгэх, татан буулгах судалгаа явуулахыг холбогдох байгууллагуудын удирдлагуудад Ерөнхий сайд чиглэл өгсөн” гэв.

Э.МИШЭЭЛ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *