БНСУ руу “Корэйн Эйр” компани нэмэлт нислэг үйлдэхээр боллоо
БНСУ-аас нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоог харгалзан 03 дугаар сарын 30-ны өдөр Сөүл-УБ чиглэлд “Корэйн Эйр” компаниар нэмэлт нислэг үйлдүүлэхээр шийдвэрлэлээ. Уг нислэгээр 150 орчим иргэнийг тээвэрлэх боломжтой.
Иргэдийн бүртгэлийг Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ, УОК-ын Шуурхай штаб болон Гадаад харилцааны яам хийхгүйг анхаарна уу.
Иймд дээрх нислэгт хамрагдах хүсэлтэй иргэд өнөөдөр буюу гуравдугаар сарын 17-ноос эхлэн Улаанбаатар дахь “Корэйн Эйр” компанийн төлөөлөгчийн газрын 317100 утсаар эсвэл Солонгос дахь 02-2188-4677 дугаарын утас болон email : imy@verygoodtour.com цахим шуудангаар шууд хандан мэдээлэл авах, тийзээ захиалах боломжтой гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.