Хурдан морь унаач хоёр хүүхэд бэртэж, ухаангүй байна
Улсын баяр наадмын бэлтгэл ажил үргэлжилж, бөхчүүд, харваачид, уяачид бэлтгэлээ базааж байна. Тухайлбал “Найман шарга” амралтын газарт Алдар спорт хороо, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудаас баяр наадамд оролцох бөхчүүд, сурчид, шагайн харваачид бэлтгэлээ хийж байгаа аж.
Үүнтэй холбоотойгоор хурдан морь унаач хүүхдүүд гэмтэх тохиолдол нэмэгдэж байгаа бөгөөд хоёр хоногийн хугацаанд гэхэд хоёр хүүхэд мориноос унаж, гэмтэн, эмнэлэгт ухаангүй эмчлүүлж байна.
Тодруулбал, энэ сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Асгат сумын эмнэлэгт 9 настай хүү ухаангүй хүргэгдэж очсон байна. Хүү тус багийн Жаргалант багт хурдан морь тарлаж байгаад мориноосоо унаж, гэмтжээ.Мөн тус өдөр Төв аймгийн Аргалант суманд хурдан морины үсэргээний үеэр 9 настай унаач хүү унаж гэмтэн, Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэгдэн, эмчлүүлж байгаа аж. Хүүхдүүд одоогоор ухаангүй байгаа