|

Борис Жонсон: Путин эмэгтэй байсан бол дайн эхлүүлэхгүй байсан

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Владимир Путиныг эмэгтэй байсан бол Украины дайныг эхлүүлэхгүй байсан хэмээжээ. Тэрбээр дайныг галзуу, мачо зүйл хэмээж токсик эрэгтэйлэг занг харуулсан төгс жишээ бөгөөд эрх мэдэл ихтэй албан тушаалд эмэгтэй хүмүүсийн орон тоог нэмэх хэрэгтэй гэсэн байна. Жонсоны хэлсэн үгийг “Downing Street” ноён Путиныг олон нийтийн өмнө доромжлох гэсэн оролдлого биш хэмээн мэдээлэл хийжээ.

Тэрбээр энэхүү Их Долоон орны уулзалт өндөрлөсний дараа Германы “ZDF” телевизэд ярилцлага өгөхдөө ингэж хэлсэн байна. Жонсон тус ярилцлагын үеэр “Мэдээж тэр эмэгтэй биш л дээ, гэхдээ Путин эмэгтэй байсан бол энэхүү галзуу, мачо дайныг эхлүүлэхгүй байсан гэж би бодож байна” гэсэн юм.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *