Г.Баасан: Эрх баригчид авилгын хэргүүдээ нууж ард түмнийг төөрөгдүүлж байна

АТГ-ын Олон нийтийн зөвлөлөөс аллагын ард авилгын хэргүүд нуугдаж байгаа талаар мэдээлж байна.

АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга  Г.Баасан: “УИХ байгалийн баялагаас хөрөнгөжсөн, оффшоржсон хүмүүсээс бүрдэж байна. 3 дугаар сарын 21-нээс эхлэн иргэд зохион байгуулалтанд орж өөрсдөө газар нутагтаа олон нийтийн үзлэг хийх, хяналт тогтоох хөдөлгөөнийг орон даяар өрнүүлнэ.

Тэртээ 23 жилийн өмнө С.Зоригийн хэргийг ахуйн аллага хэмээж байсан. Энэ хэрэг улс төрийн сонгууль ойртоход буцаад гарч ирдэг. Энэ хүн амины хэргийн ард маш олон авилгын нууц асуудал бий. Эрх баригчид аллагын ард бүх зүйлээ нууж, ард түмнийг төөрөгдүүлж байна.

Богд хаан уулын 27 аманд хувийн орон сууцнууд баригдсан.  2001-2008 оны хооронд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгогдсон зөвшөөрлийн дагуу Монголын болон гадаадын хөрөнгөтэй иргэд орон сууц барьж байсан. Энэ нь өнөөдөр хөрөнгө мөнгө нь царцсан уу эсвэл ямар нэгэн мөнгө угаах гэмт хэрэг үйлдэгдэж байсан уу гэдэг нь тогтоогдохгүйгээр гадаадын иргэд хил давж алга болжээ. Энэ хэргийг АТГ-аас шалгаж байсан боловч АТГ-ын даргыг Ерөнхий сайд томилдог болсноос хойш энэ хэргийг мөрдөх үйл явц зогслоо. Богд хаан уулын Дархан цаазат газрыг бид авилгад идүүлжээ.

Авилгын хэрэгт холбогдсон Ж.Эрдэнэбат Монгол улсын гурван шатны шүүхээр орж, гэм буруу нь тогтоогдоогүй байхад УИХ-ын тангараг өргөх гэж байна. Энэ бол монголчуудыг үл хүндэтгэж буй асуудал юм.

Сонгууль ойртохоор “Ковид-19″ халдварын тохиолдол ихэсч байна. Эрх баригчид С.Зоригийн хэргээр ард түмний нүдэнд хөшиг татаж, өөрт ашигтай ажлуудаа хийж байна. Монгол Улсын тусгаар тогтносон байдал алдагдахад хүрч байна.” хэмээлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *