Хорт хавдартай хэмээн хандив цуглуулсан эмэгтэй хорих ял авчээ
Хүсэл мөрөөдлөө биелүүлж, зорилгодоо хүрэхийн тулд бусдаас тусламж авах зориулалттай gofundme.com сайтад хүмүүс үнэн учраа бичиж мөнгө цуглуулдаг байна.
Энэ удаад Тони Стэндэн гэх 29 настай эмэгтэй тус сайтаас хандив цуглуулж, мөрөөдлийн хуримаа хийхийг хүссэн ч буруу арга хэрэглэж өөрийгөө асуудалд унагажээ.
Тэрээр өөрийн ойр дотны найзууд, тэр ч бүү хэл найз залуудаа өөрийгөө хорт хавдрын эцсийн шатанд орсон бөгөөд 2 сар хүрэхгүй хугацааны дараа нас барна хэмээн худал хэлжээ. Үүнд шаналсан найз залуу нь түүнтэй гэрлэхийг тэр даруйд шийдэж, найзууд нь ч мөн сэтгэл зүйн болон эдийн засгийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлжээ. Үүнээс түүний хорон төлөвлөгөөний эхлэл тавигдсан ба gofund.com дээр өөрийн түүхийг бичиж үлдээжээ.
Улмаар 2 сарын дотор түүний мөрөөдлийн хуриманд зориулагдан 11 мянган доллар цугласан бөгөөд хожим Стэндэн өөрөө хэлэхдээ үүний 2500$-ыг бизнестээ зориулан хөрөнгө оруулж, бусад мөнгөөр нь ахуйн хэрэглээгээ хангаж, хуримаа ч хийж чадсан байна.
Гэвч 2 сар өнгөрсний дараа тэр нас барсангүй. Хүмүүс ямар нэгэн ид шидэнд итгэн, түүний өмнөөс баяртай байлаа. Харин энэ бүхнийг маш том худал хуурмаг байсныг Стэндэний аавын үхэл илчилжээ. Учир нь тэрээр хэзээ ч аавынхаа тухай дурдаж байгаагүй бөгөөд өнгөрсөн саруудад аав нь хорт хавдрын эцсийн шатандаа шаналж байж. Улмаар Стэндэний бичсэн бүхий л худал үгс хөөрхий аавынх нь бодит байдал байсныг нас барсных нь дараа л хүмүүс гадарлаж эхэлсэн юм.
Ингээд эцэст нь Стэндэн нөхөртөө болон дотны найзууддаа зурвас бичиж үнэнээ хэлжээ. Удалгүй түүнийг цагдаагийн газраас дуудсан бөгөөд бусдыг луйвардан заллиж, мөнгө авсан хэмээн буруутгаж, шүүхээс 5 сарын ял оноожээ. Харин түүний нөхөр Стэндэнийг шоронгоос суллагдсан даруйд гэрлэлтээ цуцлуулахыг хүсэж байна хэмээжээ.
Хүн бүр хүрэхийг хүсдэг оргил, тэгш амьдрал, гайхамшигт хуримыг мөрөөддөг. Түүнийхээ төлөө шаргуу хөдөлмөрлөж, хуримтлал үүсгэж эсхүл бусдын тусламж авдаг бол Стэндэний энэхүү хорон үйлдэл нь олон нийтийн эгдүүцлийг ихээхэн хүргэжээ.
Эх Сурвалж: www.thepremierdaily.com
П. Ундрах