Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ автомашин жолоодож, хүн дайрчээ
Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн “Хавцгайтын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 45 км, сумын төвөөс зүүн зүгт 47 км-т/5 хүн зугаалж явснаас нэг хүн нь суудлын автомашинд мөргүүлж автомашины доогуур орсон тухай дуудлагыг зургаадугаар сарын 29-ний өдрийн 14:02 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 45 км зам туулан очиход Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харьяат иргэн М /46 настай, эрэгтэй/ нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ автомашин жолоодож Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харьяат иргэн Б /45 настай, эрэгтэй/-ыг “Приус-20” загварын суудлын автомашинаар мөргөж амь насыг нь хохироосон бөгөөд автомашины урд дугуйн доороос цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Үнхээр энэ машин согтуу бариад авар осол хийгээд байгаа нөхдүүдийг шууд хорих ял оноодог болгоочээ үнхээр хэцүү юмаа ийм тэнэгүүдээс болж зүгээр явж байгаа иргэд хохироод үлдэх юм уу?