Өчигдөр орсон борооны улмаас Сэлэнгэ аймагт хоёр гэр, гурван байшин усанд автжээ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх, Минжийн хангай, Баянсуудал багт Тус сумын нутгаар 06.29-ний өдрийн 17:40 цагаас 20:00 цагийн хооронд усархаг ширүүн бороо орсны улмаас айлын гэр, байшин, хашаа усанд автсан тухай дуудлагыг 18:00-20:08 цагийн хооронд хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж иргэн А-ийн гэр, байшин, хашаа, Минжийн хангай багийн “Задгай”-д иргэн Л-ын гэр, Баянсуудал багийн иргэн Н-ийн байшин, мөн багийн иргэн Х-ын байшин, нүхэн зоорь, нийт 2 гэр, 3 байшин, 1 зоорь тус тус усанд автсан байсныг тус бүр 5-10 метр шуудуу ухаж гэр, хашааны усыг зайлуулж, байшин, нүхэн зоорины усыг насосоор соруулан гадагшлуулсан.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *