Ерөнхий сайд Улаанбаатар-Дарханы замын ажилтай танилцаж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2022.06.30/ Дархан-Улаанбаатар чиглэлийн автозамын өргөтгөл шинэчлэлийн ажилтай танилцаж байна.

Үүссэн асуудлыг газар дээр нь шийдэхээр Засгийн газрын гишүүдийн хамт ажиллаж байгаа юм.

 

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ бүхий авто зам болгон өргөтгөн, шинэчлэх шийдвэрийг гаргасан байдаг. Тэр цагаас хойш автозамын шинэчлэлийн ажил удааширч өнөөг хүрсэн.

Тухайн авто замыг дөрвөн эгнээ болгож өргөтгөн шинэчлэх үндсэн ажлууд болох гүүр, хоолой хиймэл байгууламж, далан, суурь, хучилтын ажлыг 2022 оны аравдугаар сарын 30-нд дуусгаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээхээр төлөвлөж байгаа гэдгийг өнгөрсөн тавдугаар сард Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд мэдэгдэж байв.

Түүнчлэн хоёр, дөрөвдүгээр багцын 90.5 км хатуу хучилттай замын зорчих хэсгийг энэ оны аравдугаар сарын 30-ны өдөр гэхэд нээх амлалтыг замын ажил гүйцэтгэж буй компаниудын удирдлагууд өгч буй юм.

Тус чиглэлийн авто замыг 2023 оны аравдугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Дарханы замын бүтээн байгуулалтын удаашралтай хэсэгт ЗХЖШ-аас хүч нэмэгдүүлэн ажиллуулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргаад буй.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *