ЦЕГ: Зодуулсан хүүхдэд хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний хариу гараагүй байна
Энэ сарын 5-ны өдөр цахим ертөнцөд нэг хүүг бүлэг хүүхдүүд зодож буй бичлэг нийтлэгдээд буй.
Энэ хэргийг холбогдсон өсвөр насны хөвгүүдэд ямар хариуцлага тооцсон талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн Чиглэлийн ахлах мэргэжилтэн Б.Оюунаас тодруулахад, Хэргийг шалгаж байна. Хэрэгт холбогдогч нараас мэдүүлэг авсан. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс хохирогч 16 настай М-д хийсэн шинжилгээний хариу гараагүй байна гэв. Шинжилгээний хариу өнөөдөр юм уу маргааш гарна.