Cургууль амарснаас хойш 10 хүүхэд өндрөөс унаж, ГУРАВ НЬ НАС БАРЖЭЭ
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хүүхдийн осол гэмтэл, унаач хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах асуудлаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хамтран мэдээлэл өглөө.
“Усны ослоор 3-14 насны дөрвөн хүүхэд эрсэджээ. 6, 7, 8-р сард гадаа халуун болж, аялал амралт зугаалга эхэллээ. Эцэг эхчүүд нэг хормыг ч битгий алдаасай, хүүхдэдээ тавих хараа хяналтаа нэмэгдүүлээсэй хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.
Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалан:
“2022 оны эхний таван сарын байдлаарх хүүхэд хохирсон гэмт хэргийн тухай мэдээлэл өгье. Гэмт хэрэг зөрчилд нийт 944 хүүхэд өртөж хохирсон. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 2,4 дахин өссөн үзүүлэлт. Гэмт хэрэгт өртсөн 36 хүүхэд нас барсан. 316 хүүхэд биедээ гэмтэл авсан. Хичээл сургууль амарсантай холбоотойгоор бусад байдлаар мориноос унасан, нас барсан чирэгдсэн, бэртсэн 13 хүүхэд байгаагаас найм нь нас барсан. Морь сайн унаж сураагүй хүүхдээр морь унуулаад, уралдаанаас биш гэртээ буюу хөдөө байхдаа 13 хүүхэд бэртэж гэмтсэн байна. Хичээл сургууль амарснаас 10 хүүхэд өндрөөс унаж, 3 нь амиа алдсан. Үр хүүхдэдээ тавих хараа сайжруулах хэрэгтэй байна. Дөрвөн хүүхэд эд зүйлд дарагдсанаас гурав нь нас барсан. Тэд барилгын засвар ажлын үеэр хаалганд, хананд дарагдаж байна” гэв.