Гар утсыг зохион бүтээсэн хүн утсаа байнга оролддог хүмүүсийг “амьдралтай бол” гэжээ
Анхны гар утсыг зохион бүтээсэн Мартин Купер утсаа удаан оролддог хүмүүст хандаж амьдралтай болж гэж хэлжээ. 93 настай тэрбээр “BBC Breakfast”-д ярилцлага өгч байх үед сэтгүүлч түүнээс өдөрт таваас дээш цаг утсаа оролддог хүмүүсийг юу гэж боддог вэ гэж асуусан байна. Купер үүнд “Үнэн үү? Үнэхээр таваас дээш цаг гар утсаа оролддог гэж үү. Жэйн, би тэдэнд амьдралтай бол гэж хэлнэ” хэмээн хариулжээ.
“App Annie” нэртэй фирмийн тооцоолсноор хүмүүс дунджаар өдөрт 4.8 цагийг утсаа ашиглаж өнгөрөөдөг аж. Харин Куперын бүтээсэн анхны гар утас 25 минутын турш ашигласны дараа унтардаг байжээ. Тэрбээр 1970-аад онд “Motorolla” компанид ажиллаж байхдаа анхны гар утсыг бүтээсэн юм. Купер гурван сарын турш ажилласны эцэст гар утасныхаа анхны ажилладаг загварыг танилцуулсан аж.
Эх сурвалж: Unilad
Б.БУЯНДОРЖ