Наадмын тасалбарыг өнөөдөр 13:00 цагаас цахимаар борлуулж эхэлнэ

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын тасалбарыг enaadam.mn цахим хуудсаар борлуулна. Наадмын тасалбарыг цахимаар борлуулж эхлэх хугацааг өнөөдөр буюу долоодугаар сарын 1-ний өдрийн 13:00 цагт эхлэх юм.

Тасалбарын үнэ:

  • Сүүдрэвчтэй нь 52,500
  • Сүүдрэвчгүй нь 42,000

Энэ нь баяр наадмын өдрүүдэд буюу долоодугаар сарын 11-ний нээлт, бөхийн барилдаан, 12-ны өдрийн хаалт хүртэлх наадмын арга хэмжээг үзэх багц үнэ юм. Нэг хүн хоёр тасалбар, автомашины таван зөвшөөрөл авах боломжтой. Наадмын тасалбар болон автомашины зөвшөөрлийг хүргэлтээр авч болно.

ЗААВАР

-Иргэд www.enaadam.mn цахим сайтад нэвтэрч утасны дугаараа оруулан баталгаажуулах код авч, хувийн мэдээллээ оруулан бүртгүүлж, Qpay болон Social pay ашиглан төлбөрөө төлснөөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тасалбар, мөн автомашины Г, М зөвшөөрөл захиалах боломжтой.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments