СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон нутгийн замд осол ихээр гардаг цэгүүдийн байршлууд

ЭМЯ, НЭМҮТ, ГССҮТ-ийн удирдлага, холбогдох албан хаагчид оролцон осол ихээр гардаг автозамынХар цэг”-т авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг ярилцсан байна. Хамгийн их осол гардаг цэгээр Дорноговь аймгийн Айраг ба Даланжаргалан сумын зам, Говь-Сүмбэр аймгийн Баянтал сумын зам, Дундговь аймгийн Луусын зам, Өмнөговь аймгийн Цогт-Овоо, Төв аймгийн Лүн ба Баянчандмань сумын зам, Завхан аймгийн Тосонцэнгэл, Дарханы зам, Хөвсгөл аймаг Их Уул сумын замууд ордог байна.

Аялал, зугаалга, амралтын улирал эхэлж буйтай холбоотойгоор иргэд орон нутагт ихээр зорчдог нь зам тээврийн ослыг нэмэгдүүлдэг. Зам тээврийн осол нь үхлийн түвшин өндөр бөгөөд Эрүүл мэндийн статистик судалгаагаар Монгол Улсад зам тээврийн ослын 1000 осол тутамд ногдох үхлийн түвшин 27.4 тохиолдол байна. Өөрөөр хэлбэл 1000 осол тутамд 27.4 нь нас бардаг байна. Мөн Тээврийн цагдаагийн алба, Орон нутгийн хяналтын хэлтсийн 2018 оны судалгаагаар авто замын хар цэгүүдийг тодорхойлсон байна.

 

 

 

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *