ТЦА: Гурав хоногт замын ослоор 31 хүн гэмтэж, НАЙМАН ХҮН нас барлаа

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 1220 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 841 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 19 хүн, Орон нутагт 12 хүн гэмтэж бэртэж нийт 31 хүн гэмтэж бэртсэн. Ослын улмаас Нийслэлд 2, Орон нутагт 6 хүний амь хохирсон байна. нийт 8 хүний эрдэнэт амь эндлээ…

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 555 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласанаас Нийслэлд 461, Орон нутагт 94 тус тус илрүүлж ажилласан.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд холбогдсон тохиолдол 9 бүртгэгдсэнээс жолооч-9 холбогдож зам тээврийн осол гаргасан байна.

Ихэнх ослын улмаас нийслэлд гэмтэж бэртэж байгаа тохиолдлоос харахад Нийслэлд явганаар хөдөлгөөнд оролцож яваад гэмтсэн 8 хүн гэмтэж 2 хүний амь хохирсон байна. Үүнээс мотоциклтой ослын улмаас 2 хүн гэмтэж, мөргөх хэлбэрээр 7 хүн гэмтэж, цахилгаан дугуй сурронтой 1 тохиолдол бүртгэгдэж явганаар хөдөлгөөнд оролцож яваад автомашинд мөргүүлж 2 хүний амь хохирсон байна. Орон нутагт 12 хүн гэмтэж бэртсэнээс явган зорчигч хэлбэрээр 1, мөргөх хэлбэрээр 2 мотоциклтой 1, онхолдох хэлбэрээр 7 хүн гэмтэж бэртсэн байна. мөн ослын улмаас орон нутагт 6 хүний амь хохирсноос онхолдох хэлбэрээр 2 хүн, мөргөлдөх хэлбэрээр 4 хүн, мотоциклтой холбогдсон ослын улмаас 1 хүний амь хохирсноос 2 хүүхдийн амь өнгөрсөн 7 хоногт эрсэджээ.

Арга хэмжээний хүрээнд нийслэл аймгийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн хамрагдан цагийн менежментийн дагуу 24 цагаар орон нутгийн замд хяналт шалгалт хийж ажиллан иргэдийнхээ амар тайван ая тухтай зорчих нөхцлийг ханган ажиллаж байна.

Ослын статистик тоо мэдээллээс харахад орон нутгийн замд осол холбогдох тохиолдлыг судалхад дийлэнх тохиолдолд онхолдох хэлбэрээр осолдож амь эрсдэж байна.

Таны унаж яваа тээврийн хэрэгсэл орчин үеийн хурдтай хүчтэй тээврийн хэрэгсэл байж болох ч орон нутгийн зам эсрэг урсгалтай 2 эгнээтэй зам нь шинжлэх ухааны үндэслэлээр тухайн замын 2 автомашины зөрч өнгөрөх аеродинамикийн хүчин зүйлсээр 80 км илүү хурдтай явах нь эрсдэл үүсэж болзошгүй хурдны хязгаарыг тогтоож байгааг анхаарч хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Жилд зам тээврийн ослын улмаас 400-600 хүн амь хохирч 2500-3000 хүн гэмтэж бэртэж байна. энэ нь монгол улсад агаарын зорчигч тээврийн 3-4 онгоц унаж осолдож байгаатай ижил хэмжээний хүн зам тээврийн ослын улмаас эндэж байна. үүнээс 40-60 хүүхэд буюу нэг ангийн сурагчид зам тээврийн ослын улмаас амь хохирч байна.

Ихэнх осол нь орон нутгийн замд хурд хэтрүүлсэнээс болж байгаад анхаарч улсын хэмжээнд “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” нэгдсэн арга хэмжээг 06 дугаар сарын 20-ны өдрөөс 09 дүгээр сарын 15 хүртэлх хугацаанд зохион улсын хэмжээнд байгуулан ажиллаж байна.

Та бид анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцож явснаас болж Ирээдүйгээ гэнэтийн ослын улмаас үгүй хийсээр байхуу

Хайртай дотны хүмүүсээ хайхрамжгүй байдлаас болж ослоор алдсаар байхуу

Бид бодох цаг нь болсон…

“ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ ДЭЭ”

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *