Б.Жавхлан: “Кью-Эс-Си” компанийн 191.1 тэрбум төгрөгийн чанаргүй зээл БҮРЭН ТӨЛӨГДӨЖ ДУУСЛАА
Сангийн сайд Б.Жавхлан Кью-Эс-Си компанийн өр төлбөр болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ тухай:
“Хөгжлийн Банкан дээр “Кью-Эс-Си” компанийн нэг 191.1 тэрбум төгрөгийн чанаргүй зээл мөнгөн хөрөнгөөр бүрэн төлөгдөж дууссан. Ингэснээр Хөгжлийн Банканд үүсэх байсан эрсдэл хаагдсан. Тус компанийн зээл амжилттай төлөгдсөнөөр Хөгжлийн Банканд байгаа төрийн өмчийн компаниудын 500 орчим тэрбум төгрөгийн чанаргүй зээлд ойрын хугацаанд хэрхэн бүтцийн өөрчлөлт хийх, Засгийн газрын зүгээс хэрхэн төлж барагдуулах вэ гэдэг бодлогын тогтоол гарсан.
500 тэрбум гаруй төгрөгийн зээлийг хэрхэн төлж барагдуулах тогтоол гарсан гэсэн үг. Цаашдаа Хөгжлийн Банкны бусад төрийн өмчтэй холбоотой зээл төлөгдөх гэсэн тодорхой төлөвлөлт гарч байна. Хөгжлийн Банкны зээлжих зэрэглэл Засгийн газрынхтай ижил хэвээр үлдэж байгаа” гэв.
Б.БАЯРТ