УИХ-ын гишүүн Г.Амартүвшин дансандаа 122 сая төгрөгийн хадгаламж, 417 сая төгрөгийн авлагатай
Нэгэн үе УИХ-ын гишүүний суудал нь ганхаж, хуулийн байгууллагад шалгуулж байгаа гэх мэдээлэл түгсэн Г.Амартүвшингийн хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя.
- Жилийн орлого 79 сая төгрөг
- Үл хөдлөх хөрөнгө: Долоон тэрбум 43 сая төгрөгөөр үнэлэгдэх таван орон сууц, гурван авто зогсоол
- Автомашин: 480 сая төгрөгийн үнэлгээ бүхий Mercedes Benz, G 55 AMG загварын машинтай,
- Үнэт эдлэл: 480 сая төгрөг
- Хадгаламж: 122 сая төгрөг
- Авлага: 417 сая төгрөг
- Зээл: Нэг тэрбум 25 сая төгрөг
- Хувь эзэмшдэг компани: Эрксис Монголиа ХХК, Вла Монголиа ХХК, Тэгш булан ХХК, Амар асар ХХК, Уяач апп ХХК, Би Ди Нолар ХХК, Монгол сийлбэр ХХК, Тэгш Тайшир групп ХХК, Вонтайм ХХК